Харин дөрөвдүгээр сард олгосон 30.000 төгрөг дээр нэмж, 70.000 төгрөгийг нөхөж олгоно гэсэн. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно” гэлээ.
С.Чинзориг “НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна.
Зарим зөрүүтэй ойлголт байгаа. ААН Нийгмийн даатгалын санд өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн ташаа ойлголт яваад байна. Хуулин дээрээ шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй гээд заачихсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй