• Асад: Сири улсад COVID-ийн “гамшигт дэгдэлт” байхгүй гэсэн баталгаа байхгүй

    Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Коронавирусын эсрэг тэмцэх засгийн газрын комиссын хуралдааны үеэр хэлэхдээ, ойрын ирээдүйд коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “том гамшиг” гарахгүй гэсэн баталгаа байхгүй байна гэжээ.

    Асадын үзэж байгаагаар өнөөг хүртэл өвчтөнүүдийн тоо харьцангуй цөөн байгаа боловч үнэн хэрэгтээ илүү олон байж болох юм, учир нь Сири улс даяар нийтийн шинжилгээ хийгдээгүй байна. Түүний хэлснээр Ковид-19-ийн үр дагавраас амиа алдсан хүмүүсийн тоо цөөн байна. “Гэхдээ энэ нь бид хэдийнэ эрсдэлд ороод байгаа гэсэн үг ч бас биш юм”. Одоогийн тоо баримт ойрын өдрүүдэд дэгдэлт гарахгүй гэсэн баталгааг өгөхгүй бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа бидний чадвараас давж гарах томоохон гамшиг нүүрлэхгүй гэх газаргүй гэж хэллээ.

    Хамгийн сүүлийн мэдээллээр Сири улсад коронавирусын 44 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барж, 27 хүн сэргэжээ. Үүний зэрэгцээ, Сирийн төрийн мэдээллийн САНА агентлаг ЭМЯ-наас мэдээлснээр, 2-р сарын 3-наас 5-р сарын 4-ний хооронд 3325 хүн хорио цээрийн хяналтын төвүүдэд байршуулснаас 2554 хүн гарч, 771 нь хяналтанд байна. Гадаадаас ирсэн Сирийн иргэдийн хувьд (одоог хүртэл эхний гурван онгоц гадаадаас ирсэн) шинэ хорио цээрийн төвүүдэд хэвтэж байна.

    Тус улсад ажлын өдрүүдэд 18.00-06.00, амралтын өдрүүдэд 12.00-06.00 цаг хүртэл хөл хорио үйлчилнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ