Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг ахмадууд,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр,тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмлээ

2020-05-06

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан эдийн засаг,иргэдийн аж амьдралыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хоёр дахь удаагийн 4 багц арга хэмжээг танилцууллаа. Эдгээр шийдвэрүүд нь гол төлөв зорилтот бүлэг рүү чиглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид өнөөдөр ээлжит хурлаа хийж,коронавирусын цар тахлын үед хүүхэд,хөгжлийн бэрхшээлтэй,нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёрдугаар багц арга хэмжээний тухай хэлэлцэж,тогтоол гарлаа. 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо.Өнөөдөртөө багтаж дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд нийт 547.2 орчим тэрбум төгрөг зарцуулна” гэв.

Эдийн засгийг дэмжих хоёрдугаар шатны 4 багц арга хэмжээ:

1.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 төгрөг болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.

2. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

3.Тавдугаар сарын 1-нээс  аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй 42,500,одой 116 иргэд сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.

4.Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр 4 багц арга хэмжээнд нийт 793 тэрбум зарцуулагдах бөгөөд аравдугаар сарын 1-нийг  хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэлээ.

Багц арга хэмжээний санхүүжилтыг нэгдүгээрт, зохион байгуулагдах байсан Залуучуудын ногоон наадам,Токиогийн олимпод оролцох байсан зардал,ЕБС-ийн хэмнэгдсэн зардал, зарим тусгай сангуудын зардал,хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу зарим өрүүдийг хойшлуулах чиглэлийн гэрээ хэлэлцээр хийгдсэний дүнд гадаад зээлийн үндсэн төлбөр,хүүнээс,гуравдугаарт,төсөвт байгууллагын хэмнэж болох зардлаас гаргахаар шийдвэрлэжээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Халамж авдаг хүүхэдүүдийнх нэмэгдэхгүй юмуу ямар сонин юм бэ хүүхдүүдээ анхаарах хэрэгтээшдээ асарч байгаанч гэсэн хэцүүл байгаа ш дээ

  • Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 188000 дээш тэтгэлэг тэтгэвэр авдаг бол 100000 к чинь нэмэгдэхгүй юмуу?. Тэгвэл  нэмлээ гэж яриад хэрэггүй ээ! Үүний учрыг Сайн тайлбарлаач. Тийм бол наад яриад б.гаа зүйл чинь сонгуулийн шоуг харуулж б.на.!!!.

  • Наад 1 хүүхэдтээ гэсэн ялгавар чинь монгол улсад тогтсон хэв маяг шүү дээ би ч олоон жилийн өмнө цэл залуухнаараа ханиасаа хагацсан 3 настай өнчин охин тэврээд үлдсэн тэжээгчээ алдсны тэтгэьэр бол бүүр олдохгүй учир нь миний хань лэндүү залуугаараа явсан ажилсан жил гүйцэхгүй гээд жил шахуу нус нульмстайгаа холилдон байж халамжийн гэсэн тэтгэвэр тогтоолгосон тэр нэмэлт энэ тэр бол байхгүй ээ 1 хүүхэд юм байна штээ нэмэгдэхгүй гэсэн үгийг чинь наснаасаа олон удаа сонссон одоо ч бас хэвээрээ л юм байна бид бол одоо наадах чинь хамаагүйлдээ гэхдээ л монголд тогтсон хэвшил нь юм шүү 

  • Зээлгүй гэж төрийн хишгээс ялгаварлан гадуурхагдсан ахмадууд одоо энэ сонгуульд МАН д хариугий нь өгч нэг ч саналаа өгөхгүй 

    • Яг үнэн. Зээл чөлөөлөх чинь бас луйврын чанартай ажил болсоон. Бид гадуурхагдсан хөгшчүүл санал өгөхгүй

  • Үндсэн хуулинд бүх хүн адил тэгш эрхтэй гэж заасан байхад  зээл авч хүч хүрээгүй биднийг ялган байглийн баялгаас  нь 6 саяыг өгөхгүй хаслаа Дэндүү шудрага бус байна   Ялгагдсан 192 мянган ахмадад адил тэгш 6 сая төгрөг олгох нь шудраг ёсонд нийцнээ

  • Өрх толгойлж үлдсэн ээж нар бүгд л бизнэс хийж байгаа ш дээ ядаж тэр тэжээгчээ алдсаныхан мөнгийг барьцаалаад 3 жил 5 жилээр бага хүүтэй зээл олгочооч 6 сараар ч гэх шиг 36 сараар эсвэл 5 жилээр зээл өгөөд бага хүүтэй өгвөл өрх толгойлсон аав ээжүүд улсдаа нэмэр болж бизнэс хийнэ ш дээ ард түмэнээ бодооч дээ 45 хүрсэн дундаж насны өрх толгойлсон ээж нарт ажил олдохгүй шүү дээ ядаж зээлээр дэмжээд өгөөч

  • Тэжээгчээ алдсаны тэтгэмж 4 ээс дээш хүүхэдтэй хүнд 100000 нэмж байгаа юмуу яагаад дандаа хүүхдийн тоогоор 2 хүүхэдтэй ээжид өгөхгүй 3 хүүхэдтэй ээжид 100000 өгөхгүй гэсэн үг юму 1 хүүхэдтэй өрх толгойлсон нөхөрөө алдсан ээжид бүүр олгохгүй юм байна битгий ингэж яалгаж байгаач улиралд өрх толгойлсон ээжид 420000 өгдөг гэнэ 3 хүүхэдтэй том охин нь 18 хүрсэн гээд өгөхгүй гэж байна 1 хүүхэдтэй өрх толгойлсон ээж аавууд хүн биш юмуу ингэж яалгаварлан гадуурхахаа болиочдээ иргэн болгондоо 1 сая ийм тахалын үёд өгчмөөр юм 1072 хувьцааны ноогдол ашиг ядаж дансаа нээлгэсэн улсууддаа өгж эхэлмээр юм хүүхэдгүй 1 хүүхэдтэй хүмүүс юу ч биш 44 хүрсэн ээж нар өрх толгойлсон ээж нартаа ядаж тэтгэмжийн мөнгийн 6 сараар зээл өгнө ядаж орлогоо нэмэгдүүлэхийн тулд 36 сараар зээл өгж болдогүй юмуу дорвитой юм хиймээр бнаа хүүхэд хуурж молиг үмхүүлээд бнаа та нар

  • Зээл аваагүй ахмад настангуудаа яахын бэ зээл авсан хожоод аваагүй нь хохироод ямар шудрага бус юм бэ

  • НД аас тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй бгаа,тухайлбал улсад ажилласан жилгүй ахмадууд халамжаас тэтгэвэр авдаг.маш цөөхөн хүн бдаг.НХаас БА ны  тэтгэмж авдаг 18 нас хүрээгүй хүүхдэд,хүүхдийн мөнгөөр нь дамжуулж дэмжлэг үзүүлж бга юм бна.

  • Улс орноо баян гээд бодчихсон юмуу хүүхдийн мөнгө 100000 болгосон бол болоо юм бишүү бөөн барьцсан мөнгө төрөөс нэхсэн новшнууд битгий давараад байцгаа төрийн хишиг гээд төрдөө баярлаарай малнуудаа өгч байгаа нь их юм гэж бод

Холбоотой мэдээ