• Д.Амбасэлмаа:Нийт батлагдсан 41 тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн,дунд,14.6 хувь нь хүнд хэлбэрээр өвчилж байна

    2020-05-06

    Гуравдугаар сарын 10-наас хойш хоёр сарын хугацаанд нийт 41 коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдээд буй.

    Тэгвэл энэ хугацаанд хийгдсэн тандалтын судалгааны тоймыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

      “Нийт 11,200 хүнд лабораторийн шинжилгээ хийж, 2-13 дахь хоног дээр нь 1-5 удаа шинжилгээ хийж байж эдгээр тохиолдлуудаа барьж авч чадсан байна.

    Нийт тохиолдлын 60 орчим хувь нь ОХУ,бусад нь 10 гаруй улс орноос ирсэн байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд ДЭМБ-аас гаргасантай ойролцоо явж байна. 41 тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн буюу дунд, 14.6 хувь нь хүнд,хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.

    Нийт батлагдсан тохиолдлын 19 нь эмэгтэй,23 нь эрэгтэй байна.

    Хоолой өвдөх,хамар битүүрэх,нус гоожих,дотор муухайрах,халуурах,хэд хоногийн дараа уушигны хатгаатай болох шинж тэмдэгтэй байна.

    Хоёр сарын хугацаанд 140 гаруй эмч,сувилагч нар цаг,наргүй,21 хоног гэртээ харилгүйгээр ажиллаж байна. Хүчин зүтгэл гаргаж байгаа эмч нарын ажилтнуудад урам өгөөсэй гэж хүсч байна. Бид хамтарч байж коронавирустэй тэмцэж байна. Иргэн бүр зөвлөмжийн дагуу маскаа,зүүх гараа угаах зөвлөмжийг дагахыг хүсч байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ