• Гадаадад байгаа иргэдэд зориулан Shuurkhai 119 гар утасны аппликейшнийг зохион бүтээжээ

    2020-05-06

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

    Манай улсад коронавирусын халдварын 41 тохиолдол бүртгэгдэж 13 нь эдгэрч,дараагийн шатанд шилжсэн бол үлдсэн 28 нь ХӨСҮТ-т эмчлэгдэж байна.

    ЭМЯ-наас 119 лавлах утсыг ажиллуулж буй. Тэгвэл гадаадад байгаа иргэдээ цар тахалтай холбоотой мэдээллээс хоцроохгүй, хэн нэгнээр дамжсан эсвэл баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлж Shuurkhai 119 аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлжээ.

    Шуурхай 119 аппликэйшн нь:
    – Үнэ төлбөргүй
    – Утсаар ярих, чат бичих боломжтой
    – Дэлхийн аль ч өнцгөөс ашиглах боломжтой
    – Wi-Fi болон мобайл датагаар ажиллана
    – Өндөр нууцлалтай

    Шуурхай 119 нь таныг дэлхийн аль өнцгөөс COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбох, үнэ төлбөргүй аппликэйшн юм.

    Үүнээс гадна та Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталгаажсан коронавирусын шинж тэмдгүүд тодорхойлох асуумжийн тусламжтайгаар өөртөө болон бусдад анхан шатны онош тавих боломжтой. Эдгээр мэдээлэл нь таны хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй болно.

    Татаж авах линкүүд:Apple store,Playstore

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ