• “Тавантолгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлжээ

    2020-05-06
    Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлжээ.
    Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, дотоодын цэргийн ангийн албан хаагчдад ажлын амжилт хүссэн байна.
    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:“Тавантолгой түлш ХХК бол онцгой обьект. Click To TweetНийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай. Тиймээс та бүхний ажил үүрэг, сонор сэрэмж хамгаас чухал. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

    Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлсжээ.

    Түүнчлэн  дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгох ажлыг хийж байгаа юм байна. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах, мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.
    Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсэд өнгөрсөн өвөл таван үйлдвэрийн 13 шугам ажиллаж сайжруулсан шахмал түлшийг иргэдэд тасралтгүй үйлдвэрлэн түгээсэн. Өнгөрсөн өвөл гарсан алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурилуулж байна. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх сайн талтай юм.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ