• “Цар тахлаас урьдчилан сэргийлэх”нэг удаагийн хуулийн онцлох заалтууд

    2020-05-06

    Энэхүү хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үйлчлэнэ.

    ЗАСГИЙН ГАЗРЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

    • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батална
    • Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх
    • Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад моргейжийн нэн хөнгөлөлттэй зээл олгох замаар нийгмийн баталгааг хангах тусгай төлөвлөгөө баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлж хэрэгжүүлэх
    • Цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдийн талаар авах арга хэмжээний саналыг шийдвэрлэх
    • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах
    • Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсрол, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн шатанд шилжүүлэх,
    • Шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох
    • Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалт буюу бараа бүтээгдэхүүний үнийг нэг хэмжээнд барихад чиглэсэн арга хэмжээ авах
    • Улсынхаа нутаг дэвсгэр болон гадаадад зорчих иргэний үндсэн эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

    УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

    • Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, холбогдох шинжилгээ хийлгэсэн эсэх, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
    • Транзит болон улс хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хүрээнд хилийн боомтоор нэвтрүүлэх ачаа тээврийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох нэгдсэн журмыг батлах

    БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

    Цар тахлаар халдварлагдсан болон өвчний сэжигтэй шинж тэмдэг бүхий гадаадын иргэн, харьяалалгүй иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хориглоно

    Төөрөгдүүлэх, худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина

    ТӨВ БАНКНЫ БҮРЭН ЭРХ

    Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаад улс, олон улсын банк санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, гадаад валют худалдан авах нөхцөлтэйгээр тус улсын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох

    ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

    Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед жагсаал цуглаан хийх, нэг дор олноор буюу 4-өөс дээш хүн цугларахыг хориглоно

    АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

    • Ажилтны ажлын байрыг хэвээр хадгална
    • Гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх

    Мөн түүнчлэн…

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ