ОПЕК дахь Ираны төлөөлөгч комд оржээ

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) дахь Ираны төлөөлөгч Хосейн Каземпур Ардебили тархинд цус алдалтын улмаас комд оржээ. Энэ тухай Ням гарагт Исламын улсын газрын тосны яамны твиттер хуудсан дээр нийтэлжээ.

“Олон жилийн турш ОПЕК-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Хосейн Каземпур Ардебили комд орсон байна. Баасан гарагт тэрбээр тархины хүнд цус алдалтад орсны дараа эмнэлэгт хүргэгдсэн” гэж хэвлэлд өгүүлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Ардабили бол Ираны газрын тосны салбарын гол хүмүүсийн нэг юм. 1980-аад онд тэрээр Гадаад хэргийн сайдын орлогч, бас газрын тосны сайдын орлогчоор ажиллаж байжээ. 1990-ээд оны эхээр түүнийг ОПЕК-д Ираны төлөөлөгчөөр томилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ