Канад улсад Ази хүнийг шалтгаангүйгээр нүүр лүү нь цохин гэмтээсэн хэрэг гарчээ

2020-05-06

Канад улсын Ванкувер хотод Ази эмэгтэйд гадуурхалтай хандаж,улмаар нүүр лүү нь цохьсон 20 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 20 орчим насны эрэгтэй нэгэн Ази эмэгтэйд холоос дөхөн очин,эмэгтэй эргэж харахын завдалгүй нүүр лүү нь цохисон дүрс бичлэг дэлгүүрийн камерт бичигдэн үлджээ. Ази эмэгтэй цохиулсны дараа цементен дээр толгойгоороо унасан байна.

Ванкувер хотын Цагдаагийн хэлтсээс хэргийн шалтгааныг олохоор мөрдөн байцаалт явуулж байгаа боловч коронавирусын улмаас арьс,өнгөний ялгаварлан гадуурхалт болсон гэж таамаглаж байна. Учир нь тус хотод коронавирусын цар тахал эхэлснээс хойш Азиудын эсрэг гэмт хэрэг олноор нэмэгджээ.

Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ