• Сургалтын төвүүдийг нээх албан ёсны шийдвэр гарлаа

    2020-05-06

    Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлж,хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.Үүнд:

    • Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав.

    Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх юм. Зөвхөн 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

    • 2. Төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

    Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

    Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ