• “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Д.Ариунболдыг саатуулжээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас саатуулжээ.

    Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Д.Ариунболд нь 2016-2018 оны хооронд тус компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй гэнэ.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх асуудал босч байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнийг хуулийн байгууллагаар шалгахаар болсон гэх мэдээлэл ч цацагдаж байсан юм.

    Д.Ариунболд нүүрс алдагдсан гэх энэ хэргийг үнэн хэмээн 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгээр ярьж байсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ