М.Энхсайханыг шүүх хуралд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг оролцуулах хүсэлт гаргажээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал болж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж байна.

Түүний өмгөөлөгч н.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа. Өмгөөлөгч  “Цагаатгах ямар боломж байна. Тэр талаас нь өмгөөллөө үзүүлж байгаа. Мэдээж нэг үйлдэлд хоёр яллах дүгнэлт үйлдэж байгааг бид эсэргүүцэж байгаа.

Хуулийг буруу хэрэглэсэн байна. ҮАБЗ-ийн гишүүн А.Гансүх хоёрдахь удаагаа ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Уг нь ач холбогдолтой гэрч.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгсөн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ