• Европын холбоо Коронавирусын вакцин гаргахад зориулж 1 тэрбум евро өглөө

    ЕХ нь коронавирусын эсрэг вакциныг боловсруулах олон улсын хүчин чармайлтыг санхүүжүүлэхэд зориулж тэрбум евро хуваарилснаа зарлав.

    Энэ тухай Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен вакцин боловсруулах ажилд хөрөнгө босгох олон улсын хандивлагчдын онлайн чуулганы нээлт дээр хэлсэн байна.

    Өмнө нь Германы телевизийн Das Erte сувгаар Европын холбооны орнууд коронавирусын эсрэг вакциныг бий болгохын тулд “дэлхийн хамгийн сайн оюун ухаан” -ыг цуглуулна гэж мэдэгджээ. Энэ вирусыг судлахад 7.5 тэрбум еврогийн санхүүжилт олгох ЕХ-ны хүсэлтийг зарим улс дэмжиж байгааг тэмдэглэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ