• ТЕГ-ийн хэлтсийн дарга асан Ш.Амгаланг гадаадын тагнуултай хамтран ажилласан хэргээр шалгаж байгаа гэв

    2020-05-05

    ТЕГ-ын  Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгаланг хойшлуулшгүйгээр баривчлаад буй. Гэр бүлийнх нь зүгээс “жиргээнд идэвхитэй байсных нь төлөө баривчиллаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.

    Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү дараахь мэдээллийг өглөө:

    “Тагнуулын тухай хуульд тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх,эрх,чөлөө ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл түүнийг харъяалах дээд албан тушаалтан,байгууллагад хандах эрхтэй гэж заасан байдаг. Иргэдийн хувьд гомдол санал гаргах нь нээлттэй.

    Хурандаа Ш.Амгаланг гадаадын тагнуулын байгууллага,иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

    Нэр заасан этгээдээс/Ш.Амгалан/ гадна нэр бүхий иргэдийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн цагдан хорих хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан байгаа. Энэ хэрэг нь нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хуцаж байгаа юм шүү.Энэ Баярхүү Гэрэлийн гар хөл болж хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хариуцлагаа хүлээх л болно.

    Холбоотой мэдээ