Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх 42 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

2020-05-05

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах АХБ-ны 40 сая ам.долларын зээл, Япон Улсын ядуурлыг бууруулах сангийн хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.

Дэлхий даяар коронавирусын цар тахал дэгдэж буй энэ амаргүй үед ард иргэдээ эх орны хөрсөнд ургуулсан найдвартай бүтээгдэхүүнээр хангах боломжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөт арга хэмжээ үргэлжилж байна.

Төслийн үр дүнд нийт газар тариалангийн 8.0 га гаруй газар усалгаатай болох юм. Click To Tweet

Энэ нь ард иргэдийн амьжиргааг сайжруулах, сум, орон нутгийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Эх сурвалж:Сангийн яам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ