• Б.Ууганбаяр:Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх төв замыг хаана

    2020-05-05

    УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр холбогдох байгууллагуудын хамтран зохион байгуулах дадлага сургуулилтын талаар мэдээлэл өглөө.

    УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:Цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалд бэлтгэх дадлага сургуулилтыг энэ сарын 6-8-нд зохион байгуулна. Маргааш ажилтнуудын танхимын сургалт хийнэ. Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно.

    Яагаад хөл хорио тогтоож байна вэ гэвэл цар тахлын үеийн хүнд нөхцөлд холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авах, хэрхэн хамтарч ажиллах, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдгийг дадлага сургуулилтын үед тогтох юм. Иргэд битгий эмзэглээрэй.

    Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. Дадлага сургуулилтаар ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулна.

    Мөн тэрээр, 08.00 цагаас өмнө хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Орой 18.00 цагаас хойш хөдөлгөөн хэвийн үргэлжлэх учраас асуудал гарахгүй гэлээ.

    Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх төв зам, хойшоо Гэсэр сүмийн уулзвараас Эх нялхас, Баянхошууны хөтөл хүртэл хамаарна. Мөн зуслангийн бүсээр дамжаад Халзангийн даваа хүртэл, урагшаа Сэлбэ гол дагуу явж,  долоон буудлын замаар төв замтай нийлнэ. Ингээд 32-ын тойргоос Баянбүрд, Хүрд компани, Төв шуудангийн уулзвар хүртэл хязгаарлалт тогтоох юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ