Сургалтанд хамрагдаж буй хүмүүсээ иргэний үнэмлэх,хаяг байршлаар нь тогтмол бүртгэж байхыг МХЕГ-аас анхаарууллаа

2020-05-05

УОК-ын Шуурхай штабаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат одоо нээгдэж буй сургалтын төвүүдэд бэлтгэлээ урьдчилан сайн хангахыг анхаарууллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат ” Мэргэжлийн хяналт,Эрүүл мэндийн яамны сайтуудад урьдчилсан байдлаар ариутгал,халдваргүйтлийн зөвлөмжүүд тавигдсан байгаа.

Өөрсдөөсөө хамаарах буюу анги танхимыг бүрэн цэвэрлэж,ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагаар зайлшгүй хийлгэхийг хүсч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгааг шалгахад хэлээд байхад холбогдох арга хэмжээг аваагүй,бэлтгэлээ хангаагүй бол үйл ажиллагаа нь түр зогсоно.

ЭМЯ,Шуурхай штаб,Мэргэжлийн хяналтаас эхний ээлжинд 10 хүртэлх хүнтэй богино хугацааны сургалтуудыг нээхийг зөвшөөрч байгаа.

Хүн хоорондын зай 1.5-2 метр гэж заасан байхад  10 метр.квадраттай өрөөнд 15 хүн бөөгнөрүүлж болохгүй. Мөн сургалтад хамрагдаж байгаа хүнээ иргэний үнэмлэх,хаяг байршлаар нь тогтмол бүртгэж явахыг анхааруулж байна” гэв.

Сургалтын төвүүд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?

  • Сургалтад хамрагдах хүүхдүүдийг иргэний үнэмлэхийн дагуу нэг бүрчлэн бүртгэнэ.
  • Хоёр цаг тутам анги танхимд агааржуулалт хийнэ.
  • Нэг удаад арав хүртэл тооны сургагчийг л хамруулна.
  • Анги бүрт гар ариутгагч байрлуулсан байна.
  • Биеийн халуун үзнэ.
  • Хүн бүр амны хаалт зүүнэ.
  • Аль болох цахим сургалт хийнэ.
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулна.
  • Богино цагаар хичээллэнэ.
  • Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй.
  • Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэнэ.
  • Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй.
  • Анги танхимд хооллохгүй.
  • Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ