
Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын удирдагч Юлия Тимошенко долларын саятан болжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн вэбсайтаас үзвэл түүний орлого 148.34 сая гривен (ойролцоогоор 5.5 сая доллар) -тай тэнцэх хэмжээний гэсэн мэдээлэл гарсан байна.
Энэ бол түүнд үзүүлсэн улс төрийн хавчлагын нөхөн төлбөр юм. Тэрээр энэ хэмжээний мөнгийг 2020 оны 4-р сарын 24-нд авсан байна.
Жилийн өмнө Тимошенко хийсэн мэдэгдэлдээ үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшдэггүй гэдгээ мэдэгдсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй