Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс дахин нэг коронавирус илэрч,батлагдсан хүний тоо 41 боллоо

2020-05-05

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусийн асуудлаар ээлжит  мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн  иргэнээс дахин нэг  КОРОНАВИРУС илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 41 боллоо.

Коронавирусээр халдварласан Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Click To Tweet

Өчигдөр 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн 6 хүнд коронавирус илрээгүй.

Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурсан, сорьц авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Халуунд хүйтэн ундаа уугаад хоолой нь өвдөж, халуурсан байна. Хоолойны хүнд өвчтэй хүн байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ