• Сонгууль-2020: Хан-Уул дүүрэгт Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, Т.Ганболд тэргүүтнүүд “дайтах нь”

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Хан-Уул дүүрэг энэ удаагийн сонгуулиар 3 мандаттай болсон. Өмнөх сонгуулиар 4 тойрог байсан ба МАН-аас нэр дэвшсэн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, АН-аас нэр дэвшсэн Лу.Болд нар ялж УИХ-д сонгогдсон. Энэ удаа ч тэд дахин нэр дэвшиж өрсөлдөх гэж буй. МАН-ын гурван гишүүн дахин нэр дэвших нь бараг тодорхой.

    Харин АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, жүжигчин Баясгалан, Ерөнхийлөгчийн төрсөн дүү, “Талх Чихэр”-ийн Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг  нар Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа аж.

    Гэхдээ Хан-Уул дүүргийг орхин Эрдэнэт хот буюу Орхон аймагт МАН-ын Ц.Нямдорж, ШИНЭ-ийн Л.Болд нар нэр дэвшихээр явж магадгүй хэмээх сураг бий. Хэрвээ Ц.Нямдорж Орхон руу явбал оронд нь МАН-аас Б.Чойжилсүрэн Увсаас ирж өрсөлдөж магадгүй ч сураг сонсогдож л байна..

    Ц.Нямдоржид нэг их хүн итгэхээ больсон юм ярьцгаагаад байгаа ч цаг нь тулахаар сонгогчид сонгож л орхино. Ц.Нямдорж тасралтгүй долоон удаа УИХ-д сонгогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж буй.

    Сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Түүний хувьд шинэ коронавирусын цар тахалтай үед улс оронд уг тахлыг тархаалгүй сайн ажиллаж байгаа хүмүүсийн нэг.

    Харин ЗТХ-ны сайдаар ажиллаж байгаа Б.Энх-Амгалангийн хувьд байдал жаахан хэцүү. Учир нь түүний салбарын ажил үйлс тиймхэн байгаа. Дарханы зам энэ жил баригдахааргүй болсон нь хамгийн том хасах оноог түүнд авчирч байгаа нь мэдээж.

    Тэгвэл АН-аас энэ дүүргийн гурван квот дээр алаан болж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү П.Батчимэг нарын хувьд өнгөрсөн сонгуульд нэр дэвших гээд чадаагүй. Энэ жил бол заавал нэр дэвшинэ гэж үзэх байх.Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү П.Батчимэг нарын хувьд өнгөрсөн сонгуульд нэр дэвших гээд чадаагүй. Энэ жил бол заавал нэр дэвшинэ гэж үзэх байх.

    Бусад намаас нэр дэвшигчдийн тухайд өмнөх сонгууль хүртэл АН-ын гишүүн асан Л.Болд Ж.Батзандантай хамтарч ШИНЭ нам улмаар мөн тийм нэртэй эвсэл байгуулсан тул тэндээсээ нэр дэвших байх.

    Мөн

    Хуульч Х.Бат-Ялалт өмнөх сонгуульд СХД-т бие дааж байсан бол энэ удаа “Сахигтун. Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээсээ нэр дэвших гэнэ. Монголын хүний төлөө намын дарга, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг олон нийт уг нь андахгүй.

    Бие даагчдаас “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, хуульч Ж.Эрхэмбаатар, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар бас нэр дэвшинэ.

    Т.Ганболд өмнөх сонгуулийн өмнө ХҮН-ыг самарч байсан бол энэ удаа бие даагчдыг ахалж байгаа юм гэсэн. Т.Ганболдын хувьд мөнгөтэй бол мөнгэтэй, хэл амтай бол хэл амтай нэгэн учир яс үзэх байх гэлцэж байна.

    Харин Н.Номтойбаяр саяхан гэмт хэрэгтэн хэмээн УИХ-аас түдгэлзүүлэх прокурорын бичиг орж ирэхэд өөрөө гишүүнээсээ чөлөөлөгдөхийг хүссэнээр чөлөөлөгдсөн. Өчигдөрхөн Ц.Нямдорж сайдыг амалж авч байгаагаа “Цензургүй”-гээр зарлана лээ.

    Ийнхүү Хан-Уулд томоохон тулаан болох шинж төрх ажиглагдаж эхэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ