• Д.Нямхүү:ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа

    2020-05-05

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

    Харин Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч,нийт тохилдол 41 боллоо.

    Нийт Турк улсын иргэн 33 хоног эмчлэгдэн гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 13 болсон байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд гарлаа” хэмээн мэдээлэл өглөө.

    Гурван өдөр дарааллан таван сорьцын шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гаргаж байна. Эмнэлгээс гарчихаад шууд гарахгүй ажиглах байрны хяналтанд шилжиж,тэр хугацаанд хоёр удаа дахин шинжилгээнд хамрагдана. Үүний дараа дахин 14 хоног гэрт нь тусгаарлаж,хяналтанд авна. Энэ хугацаанд өрхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд түргэвчилсэн оношлуураар хянаж явна. Үндсэндээ хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа нийгмийн амьдралд орно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ