• Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх замыг бүрэн хаана

    2020-05-05

    Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох “COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль”-ийн талаар мэдээлж байна

    ЧД-ийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны 08-18 цагийн хооронд буюу 10 цагийн турш бүрэн хөл хорио тогтооно. Коронавирус өвчлөл дотооддоо тархвал Улаанбаатар хотод хөл хориог хэрхэн тогтоохыг багасгасан хувилбар буюу Чингэлтэй дүүргээр жишээ аван турших юм.

    Хөл хорионы үеэр иргэд олноор цуглахгүй,гэрээсээ гарахгүй тайван байж дадлага сургуулилтыг өнгөрөөхийг хүсч байна.

    Хөл хориог бүрэн хаасан ч Чингэлтэй дүүргийг тойрсон 9 постыг орц,гарцыг нээлттэй байлгах юм. Гэхдээ үүгээр энгийн иргэд биш зайлшгүй шаардлагатай,эмнэлэг,цагдаа зэрэг алба хаагчдын нэвтрүүлнэ гэлээ.

    Үргэлжлүүлэн дараахь мэдээллийг өглөө.

    • Нийт 63.9 километр хилийн цэсийн дагуу хязгаарлалт тогтоож Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх төв замыг хаах юм.

    Үүнээсээ хойшоо Гэсэр сүмийн уулзвараас Эх нялхас, Баянхошууны хөтөл хүртэл,цаашлаад зуслангийн бүсээр дамжаад Халзангийн даваа хүртэл, урагшаа Сэлбэ гол дагуу явж,  долоон буудлын замаар төв замтай нийлнэ. Ингээд 32-ын тойргоос Баянбүрд, Хүрд компани, Төв шуудангийн уулзвар хүртэл хязгаарлалт тогтооно.

    • Хэрвээ хөл хорион дэглэмийг зөрчин,энэ хугацаанд гэрээсээ гарвал иргэнийг 150мянган төгрөг ,ААН-ийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох,хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
    • Зөвхөн тавдугаар сарын 7-ны өдрийн 08:00-18:00 цаг хүртэл үргэлжилж,18:00 цагаас хойш хэвийн байдалдаа эргэн орох учраас иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй.
    • Тавдугаар сарын 7-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр рүү нийтийн тээвэр орохгүй.
    • Дэлгүүр,үйлчилгээний газрууд энэ хугацаанд ажиллахгүй.
    • Архи,согтууруулах ундаа худалдах,түүгээр үйлчлэхийг хориглоно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • дандаа л торгоно гэх юм сануулна анхааруулна зөвлөнө гэдэг үгнүүд бг юм штээ . дандаа нэг айлгасан дарамталсан байх юм . 

    Холбоотой мэдээ