Францад өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр COVID-19 илэрсэн гэлээ

Францын нэгэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч “Францад өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр COVID-19 тахлын тохиолдол илэрсэн” гэжээ.

Ивес Кохен хэмээх тэр профессор бол Парисын ойролцоох бүс нутгийн хоёр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг хариуцдаг нэртэй эмч аж. Тэрбээр 5-р сарын 3-нд телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Хариуцсан хоёр эмнэлэг өнгөрсөн жилийн 12-р сараас энэ оны 1-р сарын хооронд уушгины хатгалгааны илрэлтэй байсан өвчтөний нуклейн хүчлийн дээжид дахин COVID-19 тахлын шинжилгээ хийсэн. Нийт 24 дээжид хийсэн судалгаанаас үзэхэд, тэдгээрийн доторх 12-р сарын 27-нд эмнэлэгт хэвтсэн өвчтөний судалгааны хариу эерэг гарсан. Уг өвчтөн 15 хоног эмчлүүлсний дараа эдгэрч, өдгөө биеийн байдал нь сайн байна. Түүний хоёр хүүхэд нь мөн халдвар авснаар оношлогдсон” гэжээ.

Францад нэгдүгээр сарын 24-нд COVID-19 тахлын анхны оношлогдсон тохиолдол бүртгэгдсэн. Ивес Кохен профессорын хэлснээр бол Францад COVID-19 тахлын оношлогдсон тохиолдлын бүртгэгдсэн хугацааг нэг сараар урагшлуулах ёстой ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ