• Ж.Батзандан,Л.Болд нарыг эхлээд ямаа самнаж сургая

    2020-05-04

    ШИНЭ намыг хамтран байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр “УИХ-ын гишүүнийг ард иргэдийн төлөөлөл болгож, иргэд сонгогчдод нь буцааж өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүн орон нутагт сайхан юм амлаад буцаад явдаг. Бүрмөсөн мартдаг. Эргэж тойрогтоо очиж өрсөлддөг гишүүн цөөхөн. Тиймээс УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдарч, иргэдийн дунд амьдарч, хуулиа сурталчилж, хэрэгжүүлж, хянах ёстой” хэмээн мэдээллээ.  УИХ-ын гишүүнийг тойрогт нь амьдруулдаг саналыг УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд оруулсан ч дэмжигдээгүй гэнэ.

    Сошиал орчноос харвал олон нийт УИХ-ын гишүүнийг тойрогт нь амьдруулах тэдний саналыг дэмжих аястай байх аж. Гэвч Ж.Батзандан, Л.Болд хоёр популистыг дэмжиж байгаа иргэн Та яг тэдэн шиг буруу бодож байна.

    Ж.Батзандан, Л.Болд хоёрыг популистууд гэж нэрлэдгийг сонсоо л байлгүй. Дараа нь гарах үр дагаврыг тооцолгүйгээр ямар нэгэн сайхан зүйл ярих, амлах зэргээр таны сэтгэлийг хөдөлгөж байгаад санал авах аргаа популистууд сонгууль дөхөх тусам гарамгай хийдэг. “УИХ-ын гишүүнийг тойрогт нь амьдруулья” гэдэг ийм л санаа бодол.

    Жишээ нь, Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн тойрогтоо амьдарч болохгүйг Ж.Батзандан, Л.Болд нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага.

    Төрийн эрх барих дээд байгууллагыг хуралдаад асуудлаа шийд гэж парламентын байр барьж өгдөг. Парламентын ордон ганц Монгол улсад ч байдаг юм биш,бүх улсад байдаг. Өөрөөр хэлбэл, парламент гэдэг хуралдаж байж асуудлаа шийдэж байдаг эрх бүхий газар. Үүнийг тэд мэдэж байгаа. Тэгсэн атлаа сонгогчдод таалагдахын тулд УИХ-ын гишүүд тойрогтоо буюу орон нутагт амьдрах хэрэгтэй гэж санал гаргаж байгаа нь популист үг ярианы л нэг жишээ юм.

    Орон нутагт амьдардаг иргэдийн төлөөллийг аймаг, дүүрэг,нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гэдэг.Тэд бол жинхэнэ орон нутагт амьдрах ёстой хүмүүс.

    Хэрвээ Ж.Батзандан, Л.Болд нар үнэхээр орон нутагт амьдармаар байгаа бол аль нэг аймагт очиж, ИТХ-д нь өрсөлдөж сонгогдоод, аймгийн хурлын дарга болох хэрэгтэй.Эсвэл аймгийн Засаг дарга бол.

    С.Сартуул (gereg.mn тоймч)

    gereg.mn

    Холбоотой мэдээ