• ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй дурсгалт газруудаар буйдан дээрээсээ аялах боломжтой болжээ

    2020-05-09

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологи, байгаль, соёлын дурсгалт газруудаар  байгаа газраасаа аялах боломжтой болжээ. 15 дугаар зуунд суурь нь тавигдсан алдартай хотуудаас авахуулаад байгалийн үзэсгэлэнт тогтоцуудыг гэрээсээ тольдоорой. ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ  гэсэн дээр дарахад тухайн Дэлхийн өв газрын 360 градусын зураг руу нэвтрэх бөгөөд дөрвөн зүг,найман зохист эргүүлэн харах боломжтой юм.


    Жич: Десктоп компьютер дээрээс шууд нэвтрэх бол утсаар орж байгаа тохиолдолд View this image гэсэн дээр дарж нэвтэрнэ үү.

    Дашрамд дурдахад Дэлхийн өв нь дотор нь соёлын,байгалийн, хосолмол,устах аюулд буй өв гэж дөрвөн төрөлд хуваагддаг байна.

    1.Хятад улс,Вуданг уул

    Хятадын Вуданг уул нь эртний хийд, сүм хийдээрээ алдартай бөгөөд анх удаа энд анагаах ухаан, бясалгал, тулааны урлаг судлах их сургууль байгуулагдаж байжээ.Хятад дахь соёлын хувьсгалын (1966-1976) бэрхшээлтэй үед олон мөргөл үйлдэх газрууд сүйдсэн боловч сүүлд сэргээгдсэн бөгөөд одоо цогцолборыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид ихээр зорьдог байна.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    2.Эртний Нубийн пирамидууд

    Одоогийн Судан улсын хойд хэсэгт байрших эртний Нилийн хөндий орчмыг Нуб хэмээн нэрийддэг байсан бөгөөд Кушитын хаант улсын гурван үе дамнан захирч ирсэн гэдэг. Эртнйи хаад,хатад болон чинээлэг давхаргын хүмүүсийн булш болгон ашиглагдан ирсэн Нубийн пирамидыг эртний Кушитын хаант засаглалын үед барьж байжээ.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    3.Мексик,Үндэсний их сургуулийн Төв номын сан

    Мексикийн Үндэсний автономит их сургуулийн (Universidad Nacional Autonoma de Mexico) төв номын сангийн бүтээн байгуулалт 1950 онд эхэлж,60 гаруй архитектор,инженер,уран бүтээлчдийн ур хөдөлмөр шингэж 1956 онд ашиглалтад оржээ. Алдарч архитектор,зураач  Juan O’Gorman голлон загварыг нь гаргасан бөгөөд түүний шилдэг бүтээлийн нэгд тооцогддог байна. ЮНЕСКО-гоос номын сан болон их сургуулийн кампусыг 2007 онд бүхэлд нь Дэлхийн өвд бүртгэжээ. Тус номын санд нийт 589,418 ном,323,452 сэтгүүл бүртгэлтэй байдаг байна.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    4.Турк,Хагия София музей

    Хагия София нь  “Ариун мэргэн ухаан” гэсэн утгатай. Агуу их Хагия София 537–1453 онд сүм хийдийн зориулалтаар ашиглагдаж, 1931 оноос хойш музейн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа газар юм.Хагия София нь 1520 он хүртэл бараг мянган жилийн турш дэлхийн хамгийн том сүм байжээ. Гадаад талбайн зохион байгуулалтын  цэцэрлэг үнэхээр сайхан орчинтой.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    5.Египт, баЛуксорын сүм

    Арабын Бүгд Найрамдах Египет Улс Карнакийн ойролцоо Луксорын сүм бий. Энэ нь хэд хэдэн сүм, байгууламж, барималыг агуулсан томоохон цогцолбор юм. Сүмийн төв хаалгыг маш олон сфинксууд харж хамгаалдаг бөгөөд энэ нь өнгөрсөн зуунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх аж.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    6.Куба улс,Хуучин Хавана

    Анх 1519 онд үүсгэн байгуулагдаж байсан Куба улсын нийслэл Хавана хотын үндсэн буюу хуучин Хаванаг 1982 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэж байжээ.  Old Havana нь хотын захиргааны ордон, Дуурийн их театр, Национал зочид буудал, Иглеси-Ди-Паула хэмээх эртний цогчин дуган зэрэг испанийн колонийн үеийн уран барилгын гайхамшигтай, давтагдашгүй загвар хийц шийдэлтэй барилгууд, сүм хийд, гудамж талбай цэцэрлэгээс бүрдэнэ.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    7..Ватикан хот улс

    Basilica di San Pietro in the Vatican, UNESCO World Heritage Site, Vatican City, Rome, Lazio, Italy, Europe

    Нийт 1,000 гаруй хүн амтай тус улсыг 1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ. Газар нутаг нь бүхэлдээ Дэлхийн өвөөр хамгаалагдсан цорын ганц улс юм.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    8.Вьетнам улс, Ha Long Bay

    Халуун орны тод ногоон ургамлаар бүрхэгдсэн 1600 орчим жижиг арал нь гүн цэнхэр усны доороос гялтганах харагдах Халонгийн булан нь дэлхийн үүсэл хөгжлийн тод жишээ юм.

    Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газраар бүртгэгджээ.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    9.Турк улс, Cappadocia

    Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Туркийн “Cappadocia” үндэсний цэцэрлэгт хүрээлэнг/хожмоо Турк улсын Ерөнхийлөгч Эрдоган үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хассан ч/ анх 1985 онд ЮНЕСКО-гийн соёлын болон байгалийн өвөөр бүртгэн авчээ.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    10.Норвеги улс,Nærøyfjord

    Норвегийн өндөрлөг уулс дундын далайн урсацын өвөрмөц нарийн тогтоц бүхий Nærøyfjord нь 2005 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр бүртгэгджээ.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    11.АНУ,Yellowstone үндэсний цэцэрлэгт хүрээлэн

    Yellowstone National Park нь 1872 оноос хойш дархан цаазтай газар байгаа бөгөөд Wyoming мужид хамаардаг ч Montana болон Idaho мужийн газар нутгийг хамардаг томоохон хэмжээний үндэсний дархан цаазат цэцэрлэгт хүрээлэн юм.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    12.Турк,Султан Ахмедийн сүм

    Туркийн Истанбул хотод байдаг “Султан Ахмед” сүм нь дэлхийн Ислам шашны барилга байгууламж дотор гайхамшигт архитектур хийцтэйгээрээ алдартай юм.  Туркийг зорин ирсэн жуулчид тус сүмийг үзэхээр заавал очдог байна.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    13.Испани, Визкаяа гүүр

    Испани улсад 1893 онд баригдсан 45 метрийн өндөрт орших 160 метрийн өргөнтэй гүүр нь 19 дүгээр зууны төмөрлөгийн технологийг шинэ үеийн технологитой хослуулан хийсэн анхны гүүр юм. Мөн хүн,автомашиныг өндөрт нэг цэгээс нөгөөд зорчуулсан анхны тээврийн зориулалттай гүүр билээ. Энэ гүүрний хийцээс АНУ,Европын улсуудад загварчлан адилхан гүүр хийхээр оролдцон ч цөөн хэд нь л бүтэмжтэй болсон юм.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    14.Испани,Толедо хот

    Испанийн Тагус голын эрэг дээр байрлах Толедо хотод Олон зууны турш Еврейчүүд,христийн шашинтнууд, мусульманчууд амьдарч ирсэн Испанийн Тагус голын эрэг дээр байрлах Толедо хотыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газраар хэсэгчлэн 1986 онд бүртгэжээ. Толедо хот нь мөн Испанийн Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Эл Грекогийн төрөлх нутаг юм.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    15.АНУ,Horseshoe bend

    АНУ-ын Аризона мужид байрлах Колорадо голоос салбарласан морины тах шиг хэлбэртэй урсацыг 1280 метрийн өндөр хаднаас л харах боломжтой. Дэлхийн өвд тооцогдсон тус морины тах шиг тахийсан урсацыг тойрон хүрээлж буй чулуун тогтоцууд нь гематит,платинум,гарнит зэрэг олон эрдсээр баялаг байдаг байна.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    16.Усан дээрх Вениц хот

    Вениц хот болон түүний усан системийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр 1987 онд бүртгэжээ. Тэгвэл Вениц хотыг 12 давхар аялалын онгоцны тавцан дээрээс гэрээсээ тольдох боломжтой юм.

    ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ