• Чингис хааны бага насны дүрийг бүтээсэн Хорчинбилэг Уханьд коронатай тэмцжээ

    Хятад улс дахь халдварын ид дэгдэлтийн үе буюу энэ оны хоёрдугаар сард Өвөр Монголын эмч сувилагч нар Ухань хотод томилолтоор ажилласан.

    Тэдний нэг Хорчинбилэг бол Өвөр Монголын хавдрын эмнэлгийн ахмадын тасгийн эмч нэгэн аж. Ухань хотод сар гаруй ажилласан тэрбээр Хөххотдоо буцаж ирээд ажил албандаа шамдаж буй. Хятадын Залуучуудын өдрөөр түүнтэй холбогдож Уханий томилолтынх нь талаар сонирхжээ.

    “Манай гэр бүлийнхэн болон ажлын газрынхан маань надаар бахархаж угтсанд нь сэтгэл их хөдөлж байгаа. Энэхүү томилолт надад амь нас, амьдрал, гэр бүлийн үнэ цэнийг гүнзгий ойлгуулсан. Би даруу биш зан гаргаж хүмүүст өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш, багадаа Хятад улсын хийсэн “Чингис хаан” кинонд Тэмүжиний бага насны дүрд тоглосон минь надад асар их зориг итгэл хайрладаг.

    Их хааны бага насны дүрд тоглосноо нэр төрийн хэрэг гэж боддог юм. Насаа эрхэмлэж явах энэ утга учраа бодсон ч, эргэн тойрныхоо хүмүүст аль болох зөв илч энерги өгч, монгол хүн гэдгээ өөртөө үүрд сануулж явахыг хичээдэг. Эцэст нь хэлэхэд,хариуцсан ажлаа сайн хийж илүү олон хүнийг өвчин зовлонгоос нь салгая гэж бодож байна даа”.

    Хорчинбилэг эмч 2000 оны эхээр дэлгэцнээ гарсан, Хятад улсын бүтээл “Чингис хаан” кинонд Тэмүжиний бага насны дүрд тоглон олонд танигдсан юм.

    Энэ оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 18-ыг хүртэл түүний ажиллаж байсан Ухань хотын Жуанькөү түр эмнэлэг нь 21 өдрийн хугацаанд нийт 990 өвчтөн хүлээн авсны 702 нь эдгэрэн эмнэлгээс гарч, бусад 288 өвчтөнийг ажлаа дуусагсны улмаар өөр эмнэлэгт шилжүүлжээ. Тус эмнэлэгт нас баралт бүртгэгдээгүй, эмч сувилагчдаас нэг ч хүн халдвар аваагүй билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ