“Таванбогд”-ын Ц.Баатарсайханы өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ

“Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Өнгөрсөн долоо хоногт шалгалтын ажиллагаа явуулсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Одоогоор чухам ямар асуудлаар шалгаж, ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна. “Таванбогд” нь ноолуурын “Говь” ХК, Хаан банкны томоохон хувьцаа эзэмшигч билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ