• С.Амарсайхан:ААН-үүдийг хотын болон газар,үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх,хөнгөлөх асуудлыг судалж байна

    2020-05-04

    Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 00:00 цаг хүртэл сунгаж, баар, караокег нээсэн захирамжид өөрчлөлт оруулж,баар,цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаасан.

    Тэгвэл нэгэнт орлогогүй болсон ААН-үүдэд хотын зүгээс татварын хөнгөлөлт,чөлөөлөлт олгох ажлыг эхлүүлэн,судалгааны шатандаа явж байгаа талаар Хотын дарга С.Амарсайхан мэдээллээ.

    Тэрбээр “ААН-үүдийг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх,газрын татвараас хөнгөлөх,нийслэл хотын албан татвараас хөнгөлөх зэрэг ажлууд эхлээд явж байна.

    ААН-үүд үнэхээр хүндрэлтэй байна. Орлого байхгүй байхад олон янзын татвар авч байна. Энэ хүрээнд засгаас хамаарахгүйгээр хот өөрийн дотоод нөөцөд суурилан ямар хөнгөлөлт,дэмжлэг өгөх боломжтойг Сангийн яам болон холбогдох яамдтай санал солилцож, судалгаа хийж ажиллаж байна. Тодорхой болохоор эргэн мэдээлнэ” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ