ПСЖ санхүүгийн бэрхшээлээс болж Неймар, Мбаппе нарыг зарж магадгүй

ПСЖ-ийн удирдлага Килиан Мбаппе, Неймар нарын довтлогчдоо зарж магадгүй гэж La Cuatro бичжээ.

Парисчууд санхүүгийн бэрхшээлээс болж энэ алхамыг хийж магадгүй гэнэ. Клуб Францын аварга шалгаруулах тэмцээн эрт дууссантай холбоотойгоор гарсан хохирлоо нөхөхийг хүсч байна.

ПСЖ энэ улиралд телевизийн эрх, билетээс мөнгө олох боломжгүй тул 200 сая еврогийн алдагдал хүлээнэ. Клуб энэ хямралыг даван туулахын тулд довтлогч нараа зарахаар төлөвлөж байгаа тухай мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ