• Б.Гантулга:Цемент үйлдвэрлэгч нэр бүхий дөрвөн компани үнээ нэмээгүй,ченжүүд үнэ хөөрөгдөн борлуулсан

    2020-05-04

    Цементийн үйлдвэрлэлийн нийлүүлэлт хангалтгүй байна, жижиглэнгийн худалдааны үнэ нэмэгдэж, хомсдол үүслээ  зэрэг мэдээлэлд Барилга,хот байгуулалтын яамнаас албан ёсны мэдээллээ өглөө.

    Барилга,хот байгуулалтын яамна Барилга,барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга “Барилга,хот байгуулалтын яамны Барилга,барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга “Монгол улсын жилийн цементийн хэрэглээ хоёр сая тонн.

    Монголын барилгын материал үйлдвэрлэгч томоохон дөрвөн компани тус тусдаа нэг сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай учраас цементийн хомсдол үүсэхгүй,үнэ тогтвортой байна” гэж мэдээллээ.

    Өөрөөр хэлбэл,”МАК”,”Цемент-Шохой” ХК,”Монцемент Билдинг Материалс” ХХК,”Мөнхий баян гал” ХХК зэрэг компаниуд нийт хүчин чадлынхаа 30 хувиар л ажиллахад Монгол улсын хэрэглээг бүрэн хангах боломжтой юм.

    Харин COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан барилгын материалын үйлдвэрлэл харьцангуй орой эхэлжээ. Дээрх дөрвөн үйлдвэрийн нөхцөл байдлын мэдээллээс хүргэвэл:

    1. Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн үйл ажиллагаа жигдэрч өдөрт 2.5 мянган тонн цемент үйлдвэрлэж эхлэжээ.
    2. “МАК” компанийн үйлдвэр дээр сүүлийн 2-3 хоногт цахилгааны доголдол гарахаас өмнө өдөрт 3-3.5 мянган тонн цементийг тогтмол үйлдвэрлэн нийлүүлж байжээ. Энэ гурав дахь өдрөөс эхлэн үйлдвэрлэлт жигдэрч,ачилтаа тогтмол хийж эхлэнэ.
    3. “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хувьд БНХАУ-аас зайлшгүй шаардлагатай инженрүүд болох 5-6 ажилтан нь орж ирж чадахгүй байгаагаас хэвийн үйлдвэрлэл нь явж чадахгүй байгаа аж. Эдгээр ажилчдыг онцгой горимоор орж ирүүлэх хүсэлтийг Засгийн газарт тавьж,шийдвэрлэжээ. Үйлдвэрлэлийг хэвийн ажиллагаанд оруулснаар өдөрт 2.5 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай.
    4. “Мөнхий баян гал” ХХК-ийн хувьд өдөрт 2.5 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ман адил БНХАУ-ын ажилчид нь ороод ирвэл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ.

    Үргэлжлүүлэн Б.Гантулга  “Үндсэн томоохон бүтээн байгуулалтын ажил дээр цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ.

    Бага хэмжээгээр авч байгаа хэрэглэгчдийн зүгээс цемент үнэтэй байна гэсэн мэдээллийг өгч байна. Гол шалтгаан нь ААН-үүд маань том борлуулагчиддаа цементээ борлуулж,том борлуулагчаас авсан жижиг хэрэглэгчид цаашаа үнэ өсгөн зарж байна.Нэг ёсондоо ченжийн завсар дахиад ченж орчихсон. Компаниуд маань борлуулагч нартайгаа уулзаж тонн тутмыг 170-180 мянган төгрөгөөр нийлүүлж байгааг  хамгийн дээд тал нь 190 мянган төгрөгөөр борлуулах шийдэлд хүрсэн” гэлээ.

    Цемент үйлдвэрлэгч дээрх нэр бүхий дөрвөн компани үнээ нэмээгүй,харин ченжүүд үнэ хөөрөгдөн борлуулжээ.

    Мөн цахимаар “үйлдвэрүүд энэ жил ажиллахгүй гэж байна,үнэ нь өснө” зэрэг худал мэдээллээс болж үнийн хөөрөгдөл үүсгэж гэж оролджээ. Энэ мэтээр хэвийн үргэлжилж байгаа бүтээгдэхүүн дээр хоосон цуу тарааж үнэ хөөрөгддөг асуудлыг зогсоохын тулд тус яамнаас Шударга,өрсөлдөөн хэрэглэгчийн газар санал,гомдол хүргүүлээд байгаа аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Зовлонгоор зоолдог энэ 4 компани болон гар хөл нь болсон ченжүүдийг сайн шалгах хэрэгтэй.Одоо болтол монгол хүнээ сургаж авч чадаагүй арчаагүй менежменттэй, хүнээ хөгжүүлэх биш зоосоо тоолсон хөгийн луйварчид.

    Холбоотой мэдээ