• АН-ын даргын нууц бичлэг дэх бухимдал төрүүлэм 14 ишлэл

    2020-05-04

    АН-ын С.Эрдэнэ  ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ нарын  ширүүхэн хэрэлдэж буй ҮБХ-ны  аудио бичлэг задарч олон нийтэд ил болов.

    Тус бичлэгт хэл, ам хэрүүл тэмцлийн эхлэл болоод буй дэнчингийн 100 сая төгрөгийн 1,2 дугаар гэрээний заалтуудыг С.Эрдэнэ дарга өөрийн амаар уншиж танилцуулж байх юм.

    Дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан горилогчдоос  дахин 200-400 сая төгрөг  босгох тухай тэр  сэдсэн нь  гэрээгээр ил болов.

    Ер нь л  энэ мэт С.Эрдэнийн ёроолгүй шуналыг үл тэвчсэн намын нөхөд нь шуудайнд хийсэн үхрийн  эвэр шиг аашилж эхэлсэн.

    С.Эрдэнэ дарга хэнээс, хэзээ хэдэн төгрөг авсан, зарцуулалт зэргээ ил болголгүй битүү хатуу аашилж байгаа.

    Үүнийг нь тус намын ҮБХ-ын гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж, нэрсийн жагсаалтыг ил болгохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийсэн.  Хариуд нь тэр ҮБХ-ны гишүүнээс  дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр хөөгдсөн.

    Ард түмний хүсэл нам шиг нам, бодлого шиг бодлого сонгох. Гэвч хамгийн их амьд ардчилалтай гэж ярьдаг С.Эрдэнэ дарга бодлого биш мөнгө ярьсаар байгаа нь ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-д байж боломгүй ёс суртахуун. .

     АН-ын дарга С.Эрдэнэ:

    1. Үндсэн хуулийн эрх мэрх яриад байгаа хүмүүс тэр Үндсэн хуулийнхаа хүрээнд явж болно шүү. Би бүгдийг нь харж байгаа шүү.
    2. Өнөөдөр Мөнх-Эрдэнээр заалгаад байх алга. Олон долоон юм ярилгүй чи зүгээр байх ёстой хэмжээ, дүрмийнхээ дагуу бай.
    3. Мөнх-Эрдэнэ чи айлын уяатай нохой шиг дандаа үсчих юм. Захын залууд чи нам цохиулна ш дээ. Тэнэг минь ээ. Нэг бөндгөр юм байж, том том яриад байх юм.
    4. Чамайг хаанч дэвшүүлэхгүй за. Өөрөө тойргоо олоод, тойргийнхоо гишүүдийн дэмжлэгийг аваад яв.
    5. Энэ нам коммунист нам биш. Биш байлаа гээд дүрэм, журамтай.
    6. Батзандантай наймаа хийж байгаагаа ил болгож, ярьснаа нээх сүртэй баатарлаг гавьяа хийсэн юм шиг бодоод байна.
    7. Чи тэр төлсөн мөнгөө аваа зайлаарай. Тэр мөнгийг чинь би төлье. Намд хохирол учруулахгүй. Таван цаас өгчихөөд юу вэ чи. Чи гэрээгээ байгуулчихаад одоо юу ярих гээд байгаа юм.

    ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ:

    1. Өнөөдөр АН олонх болох нь чухал юм уу. Олон хүнээс мөнгө авах нь чухал юм уу.
    2. Манай нам дотроо үзэл бодлоо ярилцах хэрэгтэй ш дээ. Гаднаа алалцаад байх биш. АН бол ярьдаг нам. Хааж боодог коммунист нам  биш.
    3. 100 сая төгрөгийнхөө хэдийг нь хоёр сарын өмнө үрэх юм. Хэдийг нь сошиалд зарцуулах юм гээд тодорхой болгох хэрэгтэй. Зүгээр бидний өмнөөс хүн муулаад суудаг троллууд байдаггүй юм. Хүүгээр нь тэр троллуудыг худалдаж аваач.
    4. АН-ыг Гүндалай шиг гэр бүлийн нам, мөнгөний нам болгосон шүү. Та Аятайхан байгаарай.
    5. 100 сая төгрөгөө өчнөөн олон хүн тушаалаа ш дээ. Банкных нь хүү хаана байгаа юм.
    6. Нэг аймагт 3,4 зарим дүүргүүдэд 10 хүн дэвших гэж байна. Би Баянхонгор аймагт дэвшлээ гэхэд үе шаттайгаар 400 сая төгрөг тушаах юм билээ. Одоо 100 саяа тушаачихсан. 2012 онд тавьсан мөртлөө би дэвшээгүй ш дээ.
    7. Та ҮЗХ, ҮХБ-ны өмнөх хурлууд дээр хуц, нохой, гахайгаар дууддаг л юм билээ ш дээ. Өнөөдөр залуучууд үгээ хэлэхээр яагаад доромжлоод байдаг юм.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ