Хотын дарга С.Амарсайхан “Баар, цэнгээний газрууд дүрэм, журам дагаж мөрдсөнгүй. ААН-үүд үйл ажиллагаа явуулахад бэлэн биш байгаа юм байна. Тиймээс тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь хязгаарлаж байна. Нөгөө талаараа мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогүй байгаагаас шалтгаалж, бүрэн хяналт тавих боломж нөхцөл нь бүрдэхгүй байна гэж харлаа.
Зарим албан тушаалтнуудын хариуцлагын асуудал байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох газар, агентлагуудын үйл ажиллагааг уялдуудан ажиллахад Тамгын газар хангалтгүй ажиллалаа. Тиймээс өнөөдөр НЗДТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй