• Л.Болд:Гишүүд сонгогдонгуутаа Улаанбаатар луу нүүдгийг зогсооно

    2020-05-04

    УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна.

    Энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

    УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүнээр сонгогдонгуутаа Улаанбаатар луу нүүдгийг зогсооно. Сонгогдсон тойрогтой ажиллаж амьдрах хэрэгтэй. Ингэснээр иргэддээ илүү хүрч,санал асуудлыг нь илүү ойлгож ажиллаж чадна.Тэрнээс биш дөрвөн жил орон нутагтаа ерөөсөө үзэгддэггүй байж болохгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ