• С.Амарсайхан:Баар,цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар дахин хааж байна

    2020-05-04

    Хотын дарга С.Амарсайхан МХЕГ,ЦЕГ-ийн албаны хүмүүсийг цуглуулан,баар,цэнгээний газруудын асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр баар,цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар дахин хаахаар боллоо. Хуралдааны үеэр яригдсан зарим асуудлыг товчлон хүргэе:

    МХЕГ:1035 ресторан,бааруудад бүгдэнд нь мэдэгдэл хүргэж,375 газарт очиж ажилласан. Ингэхэд нэг иргэн,гурван ААН-үүд зөрчил гаргасан тус бүрт нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгосон. Улсын байцаагч нар хаанаа ч хүрэхгүй байна.Баар,цэнгээний газруудад тусгай зөвшөөрөл олгодог газрууд бүгд хяналт тавих хэрэгтэй”

    ЦЕГ:Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хийгдсэн эргүүлээр ажиллахад нэг баар 200 орчим хүнтэй,зүү орох зайгүй үйл ажиллагаа явуулж байсан.

    “Чикаго” гэхэд тараах гэж очсон цагдаа нарыг зодож,хүчирхийлсэн.

    Энд нэг асуудал нь нэг ч баар,рестораныг цуцалдаггүй явуулаад л байдаг. Нээх орчин нь байдаг,хаах орчин нь цагдаад ч байдаггүй,захирагчийн албанд нь ч байдаггүй. Улсын хэмжээнд 2291 баар байдгаас 1500 нь Улаанбаатарт эрч хүчтэй ажиллаж байна.

    • Тавдугаар сарын 1 буюу архи зардаггүй өдөр нийт 802 дуудлага ирснээс 207 нь согтуугийн дуудлага
    • Тавдугаар сарын 2-ны өдөр согтуугийн 427 дуудлага ирснээс 226 хүн эрүүлжүүлэгдсэн
    • Тавдугаар сарын 3-ны өдөр согтуугийн 474 дуудлага ирснээс 218 тус тус эрүүлжүүлэгджээ.

    Баараар үйлчлүүлж байсан залуучууд,эмэгтэйчүүд нь хагассайн өдрийн орой 6,7 цагдаа зодуулсан”

    Хотын дарга С.Амарсайхан “Хатуу чанд мөрдөнө гэсэн үндэслэлтэйгээр захирамж гаргасан. Аль болох иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч байна.

    Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлээд,энэ салбарт ажилладаг 2,500 хүнээс нэг ч гэсэн айл өрх орлоготой байх үүднээс ингэж шийдвэрлэсэн.

    Сургалтын төв,номын санг нээх санал,санаачилга олноор ирж байгаа. Засгийн газрын тогтоол,Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын тушаалтай учраас хотын зүгээс шууд нээх ямар ч боломжгүй. ААН-үүдэд боломж олгосон боловч харамсалтай нь ариутгал,халдваргүйтэл хийхээс эхлээд мэргэжлийн байгууллагын зөвлөмж,зөвлөгөөг мөрдөж ажиллахгүй байна.

    Өнгөрсөн гурван сарын турш халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч,сувилагч,онцгой байдал,цагдаагийн ажилд нэмж хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

    Хийж байхаа олд ядсан задарсан хүмүүсийн үйлдлээр нийт иргэдийнхээ амь насыг эрсдэлд оруулах ёсгүй.

    Тийм учраас баар,цэнгээнийн газрууд,ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

    Энэхүү шийдвэрт сая нээгдсэн танхимын бус сургалтын байгууллагууд хамаарахгүй,үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэлээ. Харин тахимын сургалт буюу сургалтын төвүүдийг нээх асуудлыг УОК-т асуудал оруулж,шийдвэрлүүлнэ гэлээ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ