• Д.Нямхүү:Коронавирусээр өвчилсөн хоёр монгол хүн эдгэж,эдгэрсэн хүний тоо 12 боллоо

    2020-05-04

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 26-нд өвдөж хоёр хүн эдгэж,дараагийн шатны хяналтад шилжлээ. Хатгаатай,халуунтай байсан хоёр хүн нийт 40 хоног эмчлэгдэж гарлаа.Нийт 40 хүн халдвар авснаас 28 нь ХӨСҮТ-т эмчлэгдэж байна.

    Үлдсэн өвчилсөн хүмүүс дотор өндөр настай элэгний хорт хавдартай хүн коронавирусээр халдварласан хүн эмчлэгдэж байна. Энэ хүн бол бидний хамгийн их анхаарал тавьж байгаа хүн.

    Нийт гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ.

    Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ” хэмээн мэдээлэл өглөө.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ