Сонгууль-2020:Чингэлтэй дүүргээс Д.Ганболд жийгдэж, Х.Ганхуяг дэвших үү

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

Чингэлтэй дүүрэг сонгуулийн гурван мандаттай. Өмнөх сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон. Тэгвэл энэ удаа Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар дахин нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэж байна.

“Шударга тав”-ын нэг Т.Аюурсайханы хувьд энэ удаа Чингэлтэй дүүрэгт багаа ахалж өрсөлдөх нь тодорхой юм.

Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүргийг эзэгнэнхэн төрж байсан цаг үе нь өнгөрч намаасаа нэр дэвших эрх авч чадахгүй нь. Click To Tweet Түүнийг ийнхүү шахаж байгаа нь 60 тэрбумтай холбоотой юм. Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Чингэлтэйгээс нэр дэвших үү, тойрог солих уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Мөн эрх баригч МАН-аас Х.Ганхуяг хэмээх залуу нэр дэвшихээр яригдаж буй. Өмнөх сонгуульд Баянгол дүүрэгт Хассуурийн Ганхуяг хэмээх залуу бие даан нэр дэвшээд ялагдсан. Уг нь АН-ын гишүүн байсан ч С.Эрдэнэ нарын дарга нартайгаа тааламжгүй харилцаатай учир энэ удаа МАН-аас нэр дэвшихээр ярилцаж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн АН, МАН хоёул бөөн хэрүүл тэмцэлтэй байснаа саяхнаас намжсан. Харин эрх баригч МАН-ын тухайд Д.Ганболдыг өөрчилж, Т.Аюурсайхан тус дүүргийн МАН-ын дарга болсон Click To Tweet. Д.Ганболдыг бүр МАН-ын Бага хурлын гишүүнээс ч хассан. Мөн дүүргийн засаг даргаар Н.Батсүмбэрэл томилогдсон бол ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг ч өөрчилсөн.

АН нь өөрийн гэсэн байргүй, хоорондоо хэдэн тийш харан үзэлцэх болсон байсныг шинэ дарга Б.Очирбат нь цэгцлээд дууссан тухай ярьсан байна лээ.

АН-аас Чингэлтэй дүүргийн гурван мандатад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, “Алтай голд” компаний Б.Баттүшиг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод удаагүй байгаа Ц.Баатархүү, “Нэт капитал”-ын Х.Сүндий, СЭЗДС-ийн багш Д.Болорсүрэн нар 100 саяа тушаагаад байгаа.

Эднээс Х.Сүндий Дорногвь аймагт нэр дэвших хүсэлтэй байгаа. Гэвч түүний гэр бүлийн хүчирхийллийн хэрэг сөхөгдсөн нь асуудал дагуулж буй. Click To Tweet

АН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга тус дүүрэгт бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ