• Монгол Улсын Засгийн газрыг чөлөөт хэвлэл, мэдээллийн эсрэг аюултай эрх зүйн орчинг яаралтай засварлахыг уриалж байна

    2020-05-04

    “Транспэрэнси интернэшнл”  олон улсын авлигын эсрэг эвсэл болон  Их Британид төвтэй “19 дүгээр зүйл”  хэвлэлэийн эрх чөлөө хүнйи эрхий төлөө тэмцэгч байгууллагын зүгээс Монгол Улсын Засгийн газрыг чөлөөт хэвлэл, мэдээллийн эсрэг аюултай эрх зүйн орчинг яаралтай засварлахыг уриалж байна.

    Энэ оны нэг дүгээр сард Монгол Улсын Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон. Тус нэмэлт өөрчлөлтийн 13, 14-р зүйлийн хүрээнд худал мэдээлэл тараах нь 300-900 евротой тэнцүү торгууль, 240- 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх эсхүл зорчих эрхийг 3 сар хүртэлх хугацаанд хязгаарлах шийтгэлтэй болсон.

    Монголын авлигын болон чөлөөт хэвлэл мэдээллийн тэмцэгчид хууль “худал мэдээлэл” гэсэн босгын тайлбар байхгүй байгаад санаа зовинож байна. Бодит байдал дээр худал мэдээлэл тараасан хэргээр хүмүүсийг шийтгэхдээ холбогдох цагдаа, прокурор болон шүүгч нар хэвлэл мэдээллээр тараасан мэдээллийн үнэн зөв эсэхийг хянахгүй эсхүл худал гэдгийг нотлохгүйгээр шийтгэдэг байна.

    Дээрх байгууллагууд 13, 14 дүгээр зүйлүүдийг яаралтай цуцлахыг шаардаж байна.

    Өмнө нь Монгол Улсад бусдын нэр төрд халдсан хэргүүд нь Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлээр зохицуулагддаг байсан. Энэхүү хууль анх 2017 онд хүчин төгөлдөр болоод зөвхөн эхний 3  сард 100 гаран сэтгүүлчид шийтгэгдсэн бөгөөд ихэнх хэргийг улс төрчдийн гомдлоор эхлүүлсэн байна.

    “Харамсалтай нь Монголын олонд танил хүмүүс шүүмжлэл, хариуцлагыг тоомсорлохыг өөрийн ажлын нэгээхэн хэсэг гэж үздэггүй байна. Өмнөх хуулийг улс төрчид болон бизнес бүлгүүд шүүмжлэлийн дууг хаах гэж ашигладаг байсан бол одоо бүр илүү хатуугаар өмнөх трендээ дагаж чөлөөт дуу хоолой болон чөлөөт хэвлэлд халдах төлөвтэй байна” гэж Транспэрэнси интернэшнлийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Илхам Мохамад хэлсэн байна.

    Мөн түүнчлэн 2017 оны Төрийн болон албаны нууцын тухай хууль бүх төрлийн мэдээллийг төрийн эсхүл албаны нууц болгож ангилах бололцоог бий болгож зарим сэтгүүлчдийг авлигын хэрэг задруулсны төлөө яллахад хүргэсэн юм. Монгол Улс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлаад 10 жил болох гэж байгаа ч одоог хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.

    2020 оны 5 дугаар сард батлахаар  төлөвлөгдсөн төрийн бус байгууллагуудыг зохицуулах хуулийн хүрээнд нь ашгийн бус байгууллагуудад татвар ногдуулж, улсаас батлуулах шаардлага тавихаар төлөвлөжээ.

    “Транспэрэнси интернэшнл” болон “19 дүгээр зүйл” Монгол Улсын удирдлагуудыг мэдээлэл авах эрх, эвлэн нэгдэх эрх болон чөлөөт хэвлэл мэдээлэл нь ардчиллын багана бөгөөд авлигатай тэмцэхэд нэн чухал болохыг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна.

    Мөн Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хүрээнд иргэдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоогоор нь хангах шаардлагатайг анхааруулж байна.

    Доорхи линкээс уншина уу

    https://www.transparency.org/news/pressrelease/mongolia_criminalization_of_defamation_is_another_disturbing_attack_on_medi?fbclid=IwAR2vhUORWZ5jy995VA1_IqF5K43bQ2J8NuRy7qIOmHhPdTs8Sfn9K3uKVPQ

    https://www.article19.org/resources/mongolia-criminalization-of-defamation-is-another-disturbing-attack-on-media-freedom-threatening-anti-corruption-efforts/?fbclid=IwAR1KactYTPo0Cis3b9C3zkjkEDxWS-uiiFR4_UJWCIUx8aZ2in9IOVQDy-I

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ