• Эрүүл мэндийн яамнаас үсчин,гоо сайхны салонуудад өгөх зөвлөмж

    2020-05-04

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан үсчин,гоо сайхны салонд зориулан гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

    Ажлын байранд тавих шаардлага:
    • Ажилчид амны хаалт зүүх
    • Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
    • Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
    • Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
    • Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
    • Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
    • Тогтмол агаар сэлгэх
    • Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
    • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
    • 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
    • 00-г тогтмол цэвэрлэх

    Үйлчилгээ үзүүлэхэд:
    • Утас болон цахимаар цаг өгөх
    • Биеийн халуун үзэх
    • Амны хаалт зүүх
    • Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
    • Аль болох картаар тооцоо хийх
    • Гар ариутгагч байрлуулах
    • Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

    Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ