• Үг хэлэх эрх чөлөөний шагналыг коронавирусын талаар үнэнийг мэдээлснийхээ төлөө хавчигдсан сэтгүүлчдэд олгожээ

    2020-05-04

    Германы Deutsche Welle агентлаг 2015 оноос эхлэн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг тууштай хэрэгжүүлж,онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн,байгууллагад Freedom of Speech буюу Үг хэлэх эрх чөлөөний шагналыг олгож эхэлжээ.

    Харин COVID-19-ийн цар тахалтай тэмцэж буй энэ жилийн тухайд нийт 14 улс орны 17 сэтгүүлчдэд тус шагналын эздээр тодруулжээ. Тэдгээр 17 сэтгүүлч нь бүгд коронавирусын цар тахлын талаар үнэн,бодит мэдээллээр хангаж ажилласныхаа төлөө баривчлагдан саатуулагдсан,сүрдүүлэлтэд өртсөн,цаашлаад ор сураггүй алга болсон сэтгүүлчид юм.

    Серби:Ана Лалик:

    Nova.rs сайтын сэтгүүлч тэрээр Сербийн Нови-Сад хотод эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хувцас,хэрэгсэл хангалтгүй байна хэмээн бодит байдлыг мэдээлснийхээ төлөө хоёр өдөр шоронд хоригджээ.

    Словени:Блаз Згага:

    Чөлөөт эрэн сурвалжлагч сэтгүүлч,Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумын гишүүний хувьд Засгийн газар болон нэр нь үл мэдэгдэх хүмүүс амь насанд нь халдах гэж оролджээ.

    Беларус:Сергеж Сазук

    Цахим мэдээллийн сэтгүүлч тэрээр Засгийн газрынхаа коронавирусын эсрэг авч буй арга хэмжээг шүүмжилсэн нийтлэл бичсэнийхээ төлөө гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 4-ний хооронд торны цаана суужээ. Гэвч олон нийтэд мэдээлэхдээ түүнийг хахуулийн хэрэгт буруутгажээ. Тус улсын Ерөнхийлөгч нь хүртэл “цар тахлын талаар мэдээлж буй хэвлэл,мэдээллийн хэрэгслүүдэд нэг нь анхаарах хэрэгэтй байна” хэмээн ярижээ.

    ОХУ:Элена Милашина

    Оросын Новаяа Газета-гийн эрэн сурвалжлах сэтгүүлч Элена Милашина Чечень улсын иргэд тахлаар өвчилсөн ч эмнэлэгт очихоос айж байгаа тухай,хөл хорион дэглэм нь хүчирхийллийн шинжтэй болсныг өгүүлсэн нийтлэлээ нийтэлсний маргааш нь Чечень улсын Ерөнхийлөгч Кадиров түүнийг цахимаар айлган сүрдүүлжээ.

    Венесуал:Дарвиинсон Рожас

    Чөлөөт сэтгүүлч Дарвинсон Рожас Венесуал улс дахь коронавирусын тархалтын мэдээллийг мэдээлснийхээ төлөө хүчээр баривчилж,байцаагдаж,шоронд 12 хоног хоригджээ. Түүнийг олон нийтийг үзэн ядалт руу өдөөн турхирсан гэх үндэслэлээр хорижээ.

    Иран:Мохаммэд Мосаэд

    Чөлөөт нийтлэлч Мохаммэд Мосаэд Засгийн газрынхаа коронавирусын тахалд бэлтгэлээ муу хангасныг шүүмжилснийхээ дараа төлөө баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний нийтлэл хэвлэн нийтлүүлэх эрх,сошиал хаягуудыг нь бүгдийг нь түтгэлзүүлж,шүүх хурлын өдрөө хүлээж байгаа аж.

    Зимбабве:Бэтифик Нгүмбванда

    Долоо хоног тутмын TellZim сонины сэтгүүлч Бэтифик Нгүмбвандаг ажлаа хийж байх үедээ хөл хорион дэглэмийг зөрчсөн гэж баривчлагдан,хоригджээ.

    Уганда:Дэвид Мусиси Карянколо

    Bukedde телевизийн сурвалжлагч Дэвид Мусиси Карянколог гэрт нь байхад захиалгатайгаар зодон,команд оруулжээ.

    Турк:Нүркан Баясал

    Хүний эрхийн тэмцэгч Нүркан Баясалд коронавирусын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлснийх нь төлөө “нийгмийг талцуулсан,үзэн ядалтыг өдөөн турхирсан” гэсэн хоёр заалтаар мөрдөн байцаалт явуулж байна.

    Турк:Исмет Жигит

    SES Kocaeliс сонины ерөнхий редактор Исмет Жигит сонины цахим хэвлэлдээ  коронавирусны улмаас нас барсан хоёр хүний тухай мэдээлсэн нийтлэлд холбоотой гэх үндэслэлээр баривчилжээ.

    Йордан:Фэрс Саеэ

    Йорданы Roya телевиз тус улсад коронавирусын дэгдэлт эхлэсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний алдаа дутагдлыг олон нийтэд ил тод мэдээлснийхээ төлөө удирдах албан тушаалтай Фэрс Саеэ болон хамт олныг нь гурван хоног цагдан хорижээ.

    Энэтхэг:Сидхарт Варадаражан

    Ашгийн бус The Wire цахим сонины үүсгэн байгуулагчдын нэг Сидхарт Варадаражанд нэгэн улстөрчийн коронавирусын зөвлөмжийг зөрчин шашны ёслолд оролцсоныг нь мэдээлснийх нь төлөө “нийгэмд эмх замбараагүй бий болоход хүргэсэн” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас сануулга өгчээ.

    Камбож:Сованн Рити

    Ерөнхий сайд Хун Сений “улс орон дампуурлын ирмэг дээр ирээд буй таксины жолооч нарт туслах ямар ч арга байхгүй” хэмээн хэлснийг нь иш татан мэдээлэлдээ оруулсных нь төлөө Сованн Ритигийна ажилладаг телевизийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж,хэрэг нь шийдэгдвэл хоёр жилийн ял авахаар болжээ.

    Филиппин:Мариа Викториа Бэлтран

    Уран бүтээлч Викториа Бэлтраныг Себү хот дахь коронавирусын өсөн нэмэгдэж буй тохиолдлын тоог хошин байдлаар фэйсбүүкт илэрхийлснийх нь төлөө баривчилан хорижээ.

    БНХАУ:Чен Киуши

    Хятадын хуульч,сэтгүүлч хоёрдугаар сард халдварын голомт Ухань хотод эмч нар,оршин суугчидтай сурвалжлага бэлтгэн,олон нийтэд хүргэж байжээ. Гэвч тэрбээр удаа ч үгүй сураггүй алга болсон юм.

    БНХАУ:Ли Зэхуа

    Иргэний сэтгүүлч Ли Зэхуа хоёрдугаар сард Уханьд газар дээрээс нь тахлын талаар мэдээлэл бэлтгэн явж байхдаа сураггүй алга болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 22-нд ил гаран ирсэн бөгөөд “хөл хорионд байна, энд байгаа надад цагдаагийн ажилтнууд сайн хандаж байна” хэмээн ярижээ.

    БНХАУ:Фанг Бин

    Бизнес эрхлэгч Фанг Бин нэгдүгээр сард өөрийн төрөлх хот Уханий нөхцөл байдлын талаарх мэдээллийг дэлхий дахинд хүргэж эхлэжээ. Эмнэлгийн гадна өрөн тавьсан цогцсыг дүрс бичлэгт буулгасан бичлэгийг хамгийн олон хүн үзжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 9-нд алга болсон юм.

    Эх сурвалж:Deutsche Welle

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ