Д.Амбасэлмаа:Эсрэг биетэй гарсан хүний ойрын хавьтлын 33 хүний шинжилгээ коронавирусгүй гарсан

2020-05-03

Сүүлийн 24 цагийн хугцаанд нийт гурван лабораторид нийт 228 шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ” Эсрэг биеттэй гарсан иргэнийг нисгээгүй,дүрмийн дагуу ажиглалтад авсан. Франкфурт онгоцноос буухад нь шинжилгээг тэнд нь хийхэд эсрэг биетэй гэдэг нь гарвал хэцүү. Тэр хүн маань өөрийн саналаар шинжилгээ өгсөн.

Ирээд 50 гаран хоносон юм чинь хэрвээ улс орон дотроо алдсан бол та бүхэн халдвар ямар хурдтай тархдаг болохыг мэдэж байгаа,баахан юм болох байсан. Тэгэхээр улс дотроо алдаагүй” хэмээн мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар аймаг болон Ховд аймагт бүх тохиолдлуудыг шинжилсэн. Франкфурт явах гээд тандалтын урьдчилсан шинжилгээгээр тухайн хүнд эсрэг бие тогтсон нь тогтоогдсон.  Энэ хүн маань гуравдугаар 9-нд Монголд ирсэн.

Эсрэг биетэй хүн бол халдвар тараахгүй. Энэ хүнд вирусын эсрэг биет тогтсон.

Гуравдугаар 9-нд ирснээс хойш хамт амьдарч байсан,ойр харилцсан 33 хүнийг тогтоож шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Хөнгөн,балархай хэлбэрээр явсан учир эмнэлэгт хандаагүй байна.Орчин тойрондоо халдвар тараах эрсдэлгүй бас тараагаагүй гэдэг нь батлагдсан. Гэхдээ ард иргэд маань хэзээ нэгэн цагт Монголд халдвар ороод ирэхэд бүгд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой” хэмээн мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ