“Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг онцгойлон анхааруулж байна”

2020-05-03

Дэлхийн 215 оронд коронавирус халдвар бүртгэгдэж 3.5 сая хүн өвчилж,хоёр сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

115 хүн ажиглалтаас гарч гэрийн дэглэмд шилжсэнээр нийт 924 хүн ажиглалтад байна.

Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн иржээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-ны 119 дугаарт гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна,тэр дундаа 00:00 цаг хүртэл үйлчилдэг үйлчилгээний газруудад маскгүй хүн олноор явж байгааг анхааруулсан байна.  Ялангуяа олон нийтийн газар амны хаалт зүүж явах маш чухал гэдгийг зөвлөж байна” гэж зөвлөлөө.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ