• Борис Жонсон хүүгээ өөрийг нь коронавирусээс эмчлэн эдгээсэн эмч нарын нэрээр нэрлэжээ

    2020-05-02

    Коронавирусын халдвар аваад,эдгэсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймонд амаржиж, тэд хүүтэй болсон билээ.

    Борис Жонсоныг эрчимт эмчилгээний тасгаас гарснаас хэдхэн долоо хоногийн дараа тэрээр хүүтэй болсон юм. Тэгвэл тэд хүүгээ Вилфрид Лаври Николас Жонсон хэмээн нэрлэжээ.

    Вилфрид нь Борис Жонсоны өвөөгийн нэр бол Лаври нь сүйт бүсгүйн өвөөгийн нэр аж.

    Харин дундах нэр болох Николас нь Борис Жонсоныг коронавирусын халдвар авсан байхад нь эмчлэн эдгээсэн хоёр эмчийн нэр ажээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Лондонгийн эмнэлэгт Николас Прайс болон Николайс Харт гэсэн хоёр эмч эмчлэн,коронавирусыг нь эдгээсэн юм.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ