• Коронавирусын халдвар дотооддоо тархаагүй тавхан улсын нэг нь Монгол

    2020-05-03

    Шараар будсан нь халдвар тархаагүй 5 улс юм

    Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дотооддоо голомтлон тархаагүй улс орны тоо гарын таван хуруунд багтаж байна. Хамгийн сүүлийн шинэчлэгдсэн мэдээллээр АНУ,Европ тивийн улс орнуудад бүгдэд нь дотооддоо халдвар голомтлон тархжээ.

    Харин халдвар дотоодод нь тархаагүй тавхан улс үлдсэн байна.Гэхдээ бүгдэд нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгджээ. Эдгээр таван улс нь Африк тивээс Мавритан, Анголын Бүгд Найрамдах Улс, Ази тивээс Тажикстан,Бутан болон Монгол юм. Click To Tweet

    Нийт 217 улс оронд халдвар голомтлон тархсанаас  175-д нь нас баралт бүртгэгдээд байна.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ