• Д.Нямхүү:Франкфурт руу нисэх гэж байсан эмэгтэй хөнгөн өвчлөөд,эдгээд эсрэг биет үүссэн хүн байсан

    2020-05-02

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр цахим орчинд тархсан “Франкфуртын онгоцоор явах гэж байсан нэг хүнээс коронавирус илэрлээ” гэсэн мэдээлэлд тайлбар хийлээ.

    Тэрбээр “Франкфуртын онгоцоор явах гэж байсан нэг хүнээс коронавирус илэрлээгэсэн буруу ташаа мэдээлэл тархлаа.

    Энэ буруу мэдээллийг тараасан хүнд дургүйцэх хэрэгтэй.

    Шөнө амарч хонох нь дархлаа сайжрахад чухал үүрэгтэй. Өдий хүртэл иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалан ажиллах байхад ташаа мэдээ явуулсан байна.

    Хэд хэдэн хүн Франкфурт явах гэж байхдаа шинжилгээ өгсөн. Тэгэхэд нэг эмэгтэйн шинжилгээгээр эсрэг биет үүссэн гэж гарсан. Хөнгөн маягаар өвтгөөд,гараад эдгэсэн хойноо тэмдэг үлдээсэн гэсэн үг. Вирус нь үхээд,тэнд коронавирус орж ирээд гарсан гэдэг тэмдэглэгээг үлдээсэн гэсэн үг.

    Эсрэг биет үүссэн гэсэн тэрийг коронавирусын халдвартай гэж мэдээлсэн байна.

    Хэдий өвдөөд эдгэрсэн боловч тэр эмэгтэйн ойрын 15 хүнд шинжилгээ хийж хоноход бүгдэнд нь илрээгүй. Энэ хүн Бельги улсаас ирсэн бөгөөд ирснээс хойш 50 гаруй хоносон” хэмээн мэдээлэл өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ