Эмнэлгийн 00,өвчтөнүүдийн өрөө зэрэг агааржуулалт муутай газруудад коронавирус ихээр хадгалагдаж байна

2020-05-02

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

Өчигдөр нийт 277 хүн ажиглалтад орсноор өнөөдрийн байдлаар нийт 1,022 хүн ажиглалтад байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Олон үйлчилгээний байгууллага нээгдэж байгаатай холбогдуулан үсчин,гоо сайхан,хүний биед хүрэлцэж үйлчилгээ явуулдаг зөвлөмжийг боловсруулсан хүргүүлсэн. Ер нь боломжийн хирээр,цахимаар цаг авах,хүн хоорондын зайг 1.5-2 метрийн зайд хадгалах хэрэгтэй

Эмнэлгийн дотоод,гадаад орчинд коронавирусыг илрүүлэх судалгаа хийхэд 00,өвчтөнүүдийн өрөө зэрэг агааржуулалт муутай газруудад коронавирус илэрсэн байна.

Ийм учраас эмнэлэг бол коронавирусыг халдаах орчин байж болзошгүй гэж дүгнэгдэж байгаа учраас өвчтэй хүнийг дагаж олноор явдгийг аль болох зогсоох хэрэгтэйг зөвлөж байна” хэмээн мэдэллээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ