Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд ирсэн хүнд түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ

2020-05-02

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб мэдээллээ.

Тус иргэн нь гуравдугаар сарын 29-нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12- нд автобусаар УБ хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг гарч, одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.

Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. Иймд өчигдөр 23:00 цагаас Ховд аймгийн онцгой комисс хуралджээ. Онцгой комиссын хурлын шийдвэрээр 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаалаа.

Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ