• Коронавирусыг ялан дийлэхэд тэмээн гөрөөсний цус ямар ач холбогдолтой вэ?

    2020-05-02

    Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэд COVID-19-ийн талаар судалгаа,шинжилгээний ажлыг тасралтгүй дөрвөн сарын хугацаанд хийжээ. Тэгвэл Америк,Белги улсын хамтарсан эрдэмтдийн баг зөвхөн коронавирус тусаад эдгэсэн хүнд үүсдэг эсрэг биетийг тэмээн гөрөөсөөс гарган авч болох нэгэн сонирхолтой судалгааг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүс өөрсдийн цусны сийвэн буюу түүнд агуулагдах эсрэг биетийг хүнд өвчтөнүүдэд хандивлаж буй.

    Эсрэг биетийг энгийнээр тайлбарлабал энэ нь вирусыг тусаад,бүрэн эдгэрсэн хүнд үүсдэг нэг ёсны дархлаа юм.

    Судалгаа бүрэн эхээрээ ирэх долоо хоногт шинжлэх ухааны Cell сэтгүүлд хэвлэгдэх аж.

    Тэмээн гөрөөсийн эсрэг биетийн коронавирусын өвчлөлийн эсрэг эмчилгээнд хэрэглэж болох талаарх судалгаа Sars,Mers-ийн үед эхлэжээ. 2016 онд хийсэн судалгаагаар  Sars,Mers-ийн вирусыг тэмээн гөрөөст тарьхад,вирусын эсрэг биетийг  ялгаруулж байсан бөгөөд хүний биед ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Учир нь вирусын эсрэг тэмээн гөрөөсний бий болгодог эсрэг биетүүдийн нэг нь хүнийхтэй адил бүтэцтэй аж.

    Мөн АНУ-ын Калифорни дарь Scripps  судалгааны институтын эрдэмтэд тэмээн гөрөөсний цуцыг ашиглан бүх төрлийн томуу,томуу төст өвчлөл,ханиадны эсрэг өндөр үр дүнтэй эсрэг биетийн эмчилгээг гарган авч байсан удаатай юм.

    Судалгааны гол обьект болох “Өвөл” нэртэй тэмээн гөрөөс нь Белгийн биотехнологийн Vlaams судалгааны институтын харъяанд байдаг 130 гаруй тэмээн гөрөөсний нэг бөгөөд одоо дөрвөн настай аж.

    Гэхдээ эрдэмтдийн зүгээс энэхүү судалгаа нь урьдчилсан судалгаа учраас хүн дээр туршиж эхлэхээс өмнө үхэр зусаг зэрэг бусад амьтад дээр турших шаардлагатай гэжээ.

    Хэрвээ үнэхээр үр дүнтэй нь батлагдвал коронавирусын эмчилгээнд хэрэглэж,тухайн өвчтөнд дархлаа бий болгохоос гадна вакцинд үйлдвэрлэлтэд ч ашиглах ач холбогдолтой юм.

    Эх сурвалж: South China Morning Post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ