УИХ-ын сонгуульд оролцох дөрвөн эвсэлтэй танилц

2020-05-01

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох дөрвөн эвсэл батламжаа эдгээр өдрүүдэд гардаж авлаа. Мөрийн хөтөлбөртөө ямар зорилтуудыг тусгасан талаарх мэдээллийг хүргэе.

МАХН, ИЗНН,МУНН-ууд нэгдэж  байгуулсан “Та бидний эвсэл”

Тус эвслээс “Өрх бүрт орон сууц” гэсэн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулсан. Мөрийн хөтөлбөртөө тусгасан уг амлалтыг Үндэсний аудитын газраас биелэх боломжгүй гэж үзэн буцаасан. Гэсэн  ч тэд үнэгүй орон сууц олгох тухай ярьсаар л байгаа.

Эвслийн дарга Н.Энхбаяр” Улс орныхоо хөгжлийг түүчээлнэ. Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно” гэх мэт томоохон зорилтуудын тавьж энэ удаагийн сонгуульд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

“Сахигтун. Үндсэн хуулийн 19 эвсэл”

Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэж нэгдэж орохоор эвслийн гэрээг хоёр сарын өмнө байгуулсан. Click To Tweet Тэд энэ шударга, зөв, зарчимтай төрийг бүтээнэ гэх зорилтыг тавин энэ удаагийн сонгуульд оролцохоор мэдэгдсэн. Монголын хүний төлөө намын дарга,Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг нэхэж авсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” яллагдагчаар татсан. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих  шийдвэрийг гаргасны дагуу цагдан хоригдож байгаад хэдхэн хоногийн өмнө суллагдсан

“Зөв хүн электорат” эвсэл

Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам,Зүй ёс нам нэгдэж дээрх эвслийг байгуулсан.

“Зөв хүн электорат” эвслийн тэргүүн Б.Найдалаа “Бид албан тушаалд хүрэхийн тулд нийлээгүй Click To Tweet. Өөрөөр хэлбэл, ойрын ашиг хонжоо харж хэнтэй ч хамаагүй яаран нэгдээгүй. Харин үзэл баримтлал, нэгдэн ажиллах зарчим дээрээ нэгдсэн. Тиймээс бид маш хариуцлагатай хандаж, нэлээд судалж байж шийдвэр гаргасан. Эвсээд байгаа МСДН болон ЗЁН нь ХҮН намтай ижил зүүн төвийн үзэл баримтлал, хүний хөгжлийг дээдэлсэн бодлоготой” гэж мэдэгдсэн.

“ШИНЭ нам, БНН, Үнэн ба Зөв нам, МҮАН-ын ШИНЭ ЭВСЭЛ”

“ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.

“ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэсэн гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ