НМХГ:Караокены микрофонуудыг хаалттай болгож,өрөө хооронд сольж хэрэглэхгүй байх шаардлагатай

2020-05-01

Согтууруулах ундаагаар үйлчлэх цагийг 00:00 цаг болгон сунгасан мөн зарим үйлчилгээний байгууллагуудыг нээх Нийслэлийн Засаг даргын A/590 захирамж гарсан.

НМХГ-аас захирамжийн хүрээнд нээгдэж байгаа,ажиллах хугацаа нь сунгагдаж байгаа байгууллагуудад болон түүгээр үйлчлүүлэгчдэд дагаж мөрдөх зөвлөмжийг хүргэлээ.

Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нээгдэж байгаа баар,караокед нэг дор олон хүн цуглуулах байхаар зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Тэр дундаа төрсөн өдрийн арга хэмжээ явуулахгүй байхад хяналтаа тавьж ажиллахыг анхааруулая.

Караокены микрофоныг олон хүн дамжуулан хэрэглэдэг учраас нэгдүгээрт микрофоны хэмжээгээр хаалттай,тухайн хаалтыг халдваргүйжүүлсний дараа үйлчлүүлэгчид өгөх,өрөө хооронд сольж хэрэглэхгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай” хэмээн онцолж байлаа.

Мөн дараахь зөвлөмжийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов:

  1. Ажлын байрны гадаад,дотоод,тоног төхөөрөмжид их цэвэрлэгээг хийсний дараа мэргэжлийн байгууллагаар шалгуулах
  2. Амны хаалт,гар ариутгагч,гарын цаасан алчуур зэргийн нөөцийг бүрдүүлэх
  3. Ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол хэмжих
  4. 37.1 хэмээс дээш халуунтай бол харъяалах эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх
  5. Үйлчлүүлэгч,ажилтан амны хаалтыг зүүж,хүн хооронд 1.5-2 метрийн зай барих,үүнийгээ дагаад суудлын тоог багасгах
  6. Агаар,сэлгэлтийг хоёр цаг тутамд 15 минутад агаар сэлгэж хийх
  7. Аль болох бэлэн мөнгө үйлчлэхээс татгалзах
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Саун караокег нээгээд байгаа учрыг үл ойлгоно. Хэзээ ч хэрэгжихгүй журмаар хүмүүсийг хуураад. Цөөн тооны суралцагчтай сургалтын төвийг нээчихэд яг яах гээд байгаан болоо🤔 яаж ч бодсон караоке саунаас л дээр дээ. Эрүүл ахуйн хувьд ч тэр нийгмийн болон боловсролын ач холбогдлын хувьд ч тэр. Яажшуухан ажилладаг тархитай яам тамгын газрынхан юм бэ чөтгөр бүү мэд.🤬

Холбоотой мэдээ