• Борис Жонсон Их Британид хөл хориог цуцлах тухай 5 шалгуур үзүүлэлт гаргасан тухай мэдэгдэв

    Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ажилдаа орсны дараа Засгийн газрын коронавирусийн халдвартай тэмцэж байгаа тухай асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.  

    Тэрбээр багийн хамт олондоо эмчлүүлж байх хугацаанд шаргуу ажилласанд талархал илэрхийлж, мөн Их Британийн ард түмэн, үндэсний эмчилгээний системийн ажилтнуудын халдвартай тэмцэх ажилд оруулсан хүчин чармайлтад талархал илэрхийлэв. Хэзээ хориогоо сурлуулах, цуцлах тухай “өнгөрсөн хэдэн долоо хоногийн амжилтаар хөл хориог хэрхэвч цуцалж болохгүй” гэжээ.

    Борис Жонсон Их Британийн засгийн газрын хөл хориог цуцлах тухай 5 шалгуур үзүүлэлтийг цохон тэмдэглэв. Эдгээр нь: Үндэсний эмчилгээний системээс хүнд өвчтөн хүлээж авах хангалттай үйлчилгээ хангах, нас баралт цаашид буурч, халдварын оргил үеийг даван туулсан байх, коронавирусийн халдварын хэмжээ нь засгийн газрын хяналтдаа авах төвшинд байхыг тодорхойлох найдвартай тоо баримт байх, хангалттай хэмжилтийн болон хувийн хамгаалалтын бүтээгдэхүүн байх, хөл хориог өөрчилснөөр халдварын хоёр дахь давалгаа гарахаас зайлсхийх зэрэг болно.

    Хэмжилтийн талаар одоогийн байдаар Их Британид өдөрт 80 мянган хүнд хэмжилт хийж байгаа, энэ нь засгийн газрын өмнө нь амлаж байсан 100 мянгад хараахан хүрээгүй байна. Амны хаалт зүүх эсэх талаар тэрээр хариулахдаа, амны хаалт заавал зүүх шаардлагатай гэжээ.

    Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн баталгааны яамны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 30-ны үдээс өмнө, Их Британид шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 6032-т хүрч, халдварын нийт тохиолдол 171253 болсон байна. 4-р сарын 29-ний үдээс хойш хүртэлх байдлаар, 674 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралт 26711-д хүрээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ